Даян аварга А.Сүхбат дахин хүүтэй болжээ
Монгол бөхийн дэвжээнд уран хурц барилдаанаараа гайхагдаж байсан Даян аварга А.Сүхбат зодог тайлснаасаа хойш тун ч сонирхолтой амьдрах болсон. Тэрбээр Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалантай амьдарч байх хугацаандаа гурав хүүхэдтэй болсон. Түүний дараа н.Содоо гэх бүсгүйтэй ханилж, хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон юм.
Харин өдгөө тэрбээр гурав дахь эхнэр болох Н.Гарамхандаасаа отгон хүүгээ өлгийдөн авчээ. Энэ тухай А.Сүхбат аваргын дүү А.Баттөгс өөрийн фэйсбүүк хуудастаа Даян аварга А.Сүхбатын зургийг тавьж “Ах маань хүүтэй боллоо. Баяр хүргэе” гэж бичжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ