100 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг угтан Стокгольм дахь ЭСЯ-наас зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг болох Монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 11 сарын 19-нд ЭСЯ-ны байранд амжилттай болж өндөрлөлөө.
ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, "MGL" клубээс хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 27, эмэгтэй 3 тамирчин оюун ухаанаа уралдуулан тэмцэлдсэнээс эмэгтэй шатарчдаас Д.Соёл-Эрдэнэ түрүүлж, эрэгтэйчүүдээс Э.Ганзориг 1-р байр, Ц.Давааням 2-р байр, П.Энхбат 3-р байрт шалгарав.
Тэмцээнд амжилт гаргасан тамирчидад Элчин сайд Б.Энхмандах баяр хүргэж, ЭСЯ-ны Цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Элчин сайдын Яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ