Хүй долоон худгийг хэн цэвэрлэх вэ?
Ухамсар муутай зарим хүмүүс хот хөдөө гэлтгүй аялж зугаалж, наадаж цэнгэчихээд хариуд нь хаа байрласан газраа хог хаягдлаа орхиод явчихдаг. Хэрэв хүмүүс ингэж хог хаягдлаа хаядаггүй аваад явдаг бол хотын гудмаар хог хөглөрч, хөдөө талд хог хунгарлахгүй байсан биз ээ. Үүний нэгэн жишээ бол энэ сарын эхээр Хүй долоон худагт зохиогдсон “Монгол морь 3000” нэртэй Геннисийн дээд амжилт тогтоох арга хэмжээнд оролцогчдын үлдээсэн ул мөрөөс харж болно. Сар гаруйханы өмнө Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр Хүй долоон худаг өнгөө засаж, эмх цэгцтэй хоггүй цэмцгэр харагдаж байсан юм. Учир нь зохион байгуулалттайгаар цэвэр цэмцгэр байдлыг хангахад анхаарч ажиллаж чадсан. Гэтэл 10 мянга гаруй морьтонг цуглуулж, жагсааж, Геннист бүртгүүлэхээр хичээхдээ цэвэр цэмцгэр байдалд хэн ч анхаарлаа хандуулсангүй. Хамгийн гол нь одоо Хүй долоон худагийг бүрхчихээд байгаа хог хаягдлыг хэн цэвэрлэх вэ. Ухамсаргүй иргэд үү? Геннист бүртгүүлнэ хэмээн тэднийг цуглуулсан зохион байгуулагчид уу?








СЭТГЭГДЭЛ БИЧИХ