Шинэ станцын тендерт “Ньюком” тэргүүтэй концерциум шалгарчээ

img

  Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Улаанбаатарын дулааны V станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулснаа ажлын хэсгээс мэдээлж харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Ажлын хэсгээс концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл санал болгосон   “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн Түншлэлийг төсөлд давуу эрхтэй болохыг баталж цаашид төслийн Концессийн гэрээ болон бусад гэрээг байгуулах хэлэлцээнд оролцохыг зөвшөөрч харилцан ойлголцлын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсэг болон Түншлэлийн талаас гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нар болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.   Санамж бичигт гарын үсэг зурснаар Түншлэл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, сонгосон газрын геологи, гидрогеологи болон геодизийн судалгаа, газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан төслийн ТЭЗҮ-ийн өөрчлөлт, төмөр замын байгууламжийн, нүүрсний чанарын болон бусад нарийвчилсан судалгааг өөрийн зардлаар цаг хугацаа алдалгүй хийж гүйцэтгэхээр тусгажээ. Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хуваарийн дагуу гүйцэтгэгч нь  2014 оны 7 дугаар сард барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 2017 оны 7 дугаар сарын 01-нд эхний ээлжийн блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү санамж бичиг нь Түншлэлийг тендерт шалгарсан давуу эрхтэй болох статусыг батлахаас бусдаар талуудын хооронд хуулийн харилцаа эрх үүрэг эсвэл хариуцлага зэргийг хүлээлгэх хууль эрх зүйн үр дагаварт хүргэх зорилго агуулаагүй болохыг уг санамж бичигт дурдсан байгаа юм.  

V цахилгаан станц барих газрын ерөнхий үнэлгээг хийжээ

  Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын дулаан цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор 450 МВт-ын  хүчин чадалтай цахилгаан станцын төслийг Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлэхээр уралдаант шалгаруулалт зарлаад байсан.   Тус шалгаруулалтад олон улсын 11 консерциум оролцсоноос эцсийн шатанд БНСУ, Монголын хамтарсан “Самсунг Си энд Ти”, Кореа Саутерн Повер” “Очир төв” ХК-ийн концерциум,  Их Британи, Япон, БНСУ, Монголын хамтарсан “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерцим шалгаран үлдэж концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл саналыг хүлээн авч хэлэлцээ хийж ирсэн.   Төслийн талбар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ажлын хэсгээс шалгарсан талуудаас Концессийн хуулийн 15.2.1 дэх хэсэгт заасны дагуу “Хамгийн сайн эцсийн санал” буюу BAFO үнэлгээгээр тодруулга авах хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын хэсгээс 2013 оны 2-р сарын 4-ний өдөр  хүлээн авч тендерт шалгарсан талуудтай хэлэлцээ хийснээр сүлжээнд нийлүүлэх цахилгааны эхлэлтийн тариф, 25 жилийн жигнэсэн дундаж тариф зэргийг 73-аас 63,105 төг/кВт цаг болгон бууруулсан байна.   Одоо төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд байгаль орчны ерөнхий үнэлгээг дуусгасан бөгөөд нарийвчилсан үнэлгээг хийх төслийн хэрэгжилтэд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн ус хангамж, үнс хаягдал станцын үйлдвэрлэх дулаан цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс тоноглолуудыг станц ашиглалтад оруулахад бэлэн байлгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.  Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tabaa:
newcom bol olon okin kompanytai, ted bugd sain zasaglaltai, chanartai yum hiideg, ZOV songolt boljee ,
2013-08-27
иргэн:
энэ хэн бэ
2013-08-27
Mongol:
tsag hugatsaa haruulna biz dee. ediin zasgiin hogjliig uul n tsahilgaanii hereglee talaas n hardaggui, hyn am zui bolon ecology-iin tentsetgelees n l eheldeg umsan.
2013-08-26
Zochin:
NEW COM ym hiij sursan company bolj baina.
2013-08-26
AHAH:
AH mandutagai ovoo sh dee Newcomoo yaluulsan baina tsahilgaan stantsai boloh ni battai bolloo
2013-08-26