Египет сонгуулийн хугацаагаа товлов

img

Египетийн ерөнхий сайд Эссам Шараф кабинетээ огцруулах шийдвэрийг гаргасан. Үүнийг Тахрирын талбайд жагсаал цуглаан хийж, цэрэг цагдаагийнхантай мөргөлдөж буй египетчүүд баярын байдалтай хүлээж авсан. Гэсэн хэдий ч тус улсын байдал эгзэгтэй хэвээрээ л байна. Тус улсын засгийн эрхийг барьж буй Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн дарга фельдмаршал Хусейн Тантави мэдэгдэл хийж парламентын сонгуулийг энэ сарын 28-нд, ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх жилийн зургадугаар сард явуулна хэмээн зарлалаа. Зэвсэгт хүчний дээд зөвлөл тус улсад сонгууль шударгаар явуулах нөхцөл бололцоог хангаж, улстөрийн нөхцөл байдал намжтал төрийн эрхийг гартаа аваад байгаа. Гэсэн ч үүнийг египетчүүд эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн дахин жагсаал цуглаан хийж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм. Засгийн газар огцорсоны дараа Египетийн улстөрийн хүчний төлөөллүүд болон Зэвсэгт хүчний дээд зөвлөл уулзалт хийж тохиролцоонд хүрсэн ч Египетийн зарим хотуудад жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ