Бугын эвэр хилээр гаргахыг завдав

img

  Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 25-ны өдөр Замын-Үүдээс Эрээний чиглэлд зорчиж явсан иргэн М.Одонбаяр, А.Батттулга нарыг хилчид саатуулжээ. Тэд хилийн хяналт шалгалтаар оролгүй үзлэгийн зурвасуудыг давж, зургаан кг бугын цусан эврийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Одоо уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ