МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийг хэлэлцэнэ

img

  “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө завшиж байсан гэх хэрэгт холбогдсон МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. МИАТ компанийн удирдлагууд нь анхан шатны шүүхээс оноосон 10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.   МИАТ-ын хуучин удирдлагуудын хэргийг өнгөрсөн зургадугаар сард  хэлэлцэж, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MONGOL ER HYN:
XOROLSUREN XUMUUSIIN MUUG IX UZSEN DEE. ODOO INGEED UURUU DEELEE NUMRUX SHIV DEE...
2013-08-27