57 ХК-ийг бүртгэлээс хасчээ
Монголын Хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”/ҮЦТТТХТ/ хамтран шалтгалт явуулжээ. Ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээр үйл ажиллагаа нь доголдолтой, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулдаггүй, санхүүгийн тайлан тэнцэл зэрэг олон нийт, хувьцаа эзэмшигчдэд заавал хүргэвэл зохих мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан нийт 57 ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хасах нь зүйтэй гэж үзжээ. Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар тус компаниудын асуудлыг хэлэлцэж, нэр бүхий 57 хувьцаат компанийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргасан байна.
:
Дээрх шийдвэрээ СЗХ-ны “Эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.1, 6.2.2,” Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 34.1.1 дэх заалт, УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь хэсэг, СЗХ-ны даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэжээ. СЗХ-ны 278 дугаар тогтоолоор хасагдсан дээрх 57 ХК-ууд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх эсвэл татан буулгах талаар хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм байна. Ингээд уг шийдвэрээ СЗХ-ны үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлтийн хамт 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЗХ-нд хүргүүлэхийг үүрэг болгожээ. Дээрх хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдсан компаниудыг татан буулгахад шаардлагатай арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болохыг мэдэгдсэн байна.
.
СЗХ-ны 278 тоот тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хасагдсан ХК-ууд: 1 "Агро-Амгалан" ХК 2 "Ардын зориг" ХК 3 "Баянмод уул" ХК 4 "Бат хийц" ХК 5 "Баяндөхөм" ХК 6 "Цагаанчулуут" ХК 7 "Дэл баянбулаг" ХК 8 "Сэлэнгэ гур.тэж" ХК 9 "Ноён шанд" ХК 10 "Орхон" ХК 11 "Залуучууд" ХК 12 "Хангай" ХК 13 "Хужирт Өргөө" ХК 14 "Шар хоолой" ХК 15 "Эрдэнэтолгой төв" ХК 16 "Өргөн жим" ХК 17 "Мандал" ХК 18 "Зоос трейд" ХК 19 "Шахайт хайрхан" ХК 20 "Баянхонгор гео" ХК 21 "Сайншанд" ХК 22 "Увс" ХК 23 "Жаргалант-Төв" ХК 24 "Баянбулаг-Сэлэнгэ" ХК 25 "Мерей" ХК 26 "Буянтбулаг" ХК 27 "Сэлэнгэ Хүрд " ХК 28 "Иж бүрэн" ХК 29 "Их даац" ХК 30 "Тээвэр цагааннуур ХК 31 "Автотээвэр-27" ХК 32 "Автодаац" ХК 33 "Увс хийц" ХК 34 "Жоншит тээвэр"ХК 35 "Туруун" ХК 36 "Монгол эд импекс" 37 "Халх буудай" ХК 38 "Атар төв" ХК 39 "Хангайн царам" ХК 40 "Гүн галуут" ХК 41 "Ус-Архангай" ХК 42 "Угтаал Төв" ХК 43 "Тахилгат" ХК 44 "Шинэ-Өргөө" ХК 45 "Налайх Өргөө" ХК 46 "Баянхаан" ХК 47 "Жимст" ХК 48 "Говь шанд" ХК 49 "Цагааннуур" ХК 50 "Алтан үсэг" ХК 51 "Хүнс-Төв" ХК 52 "Алтандуулга" ХК 53 "Ундрам" ХК 54 "Зүүнхараа-Өргөө" ХК 55 "Чандгана" ХК 56 "Асгат" ХК 57 "Баянбадрах" ХК . А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ