Шатсан зах дотор байсан 200 гаруй кг чихэр, хатаасан жимсийг устгажээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний битүү захын барилга шатсаны улмаас олон иргэний өмч хөрөнгө сүйдсэн хэрэг гарсантай холбогдуулан гал гарсан барилга дээр НМХГ-ын холбогдох улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид зоорийн агуулахуудад хадгалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд лабораторийн шинжилгээ хийж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 200 гаруй кг чихэр, хатаасан жимс, жимсгэнэ, 64 кг дайвар бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авсан байна. Мөн чанар, аюулгүй байдал нь алдагдсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс дээж авч, шинжилгээний хариу гарах хүртэл битүүмжилээд байна.
Түүнчлэн зоорийн давхарын агаар дахь угаарын хийг шинжлэхэд агаар дахь нүүрсхүчлийн дутуу ислийн хэмжээ 5-15 мг/м3 буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ