Нийслэлийн халаалтыг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр болжээ

img

  Цаг агаарын төлөв байдлыг харгалзан нийслэлийн хэмжээнд халаалтыг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг ирэх сарын 15-наас, нийт аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болсон байна.

Тиймээс халаалт өгөхөөс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахыг шаардаж байгаа юм байна. Учир нь Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5.8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байгаа юм.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ