Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргыг УИХ-д оруулна гэсэн яриа байхгүй

img

Авилгын загалмайлсан эцэг гэгдэж, шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар шоронд биш, эмнэлэгт “ялаа эдэлж” байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөх зарлиг гаргасан. Эрх чөлөөт иргэн болсон тэрээр эрүүл мэндийн байдал нэлээд доройтсон тул БНСУ-д очиж эмчлүүлэхээр явсан. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн “Ц.Оюунбаатарыг буцаан татаж, Н.Энхбаярыг гишүүн болгох гэнэ” гэсэн яриа өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдэд гарах болсон. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-д орж ирэх тухай яригдсан эсэхийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

4

Тэрбээр хэлэхдээ “Н.Энхбаяр дарга өнгөрсөн оны сонгуульд намын жагсаалтаар нэг номероор эрэмбэлэгдэж, УИХ-д нэр дэвшсэн боловч тодорхой шалтгааны улмаас нэр дэвших боломжгүй болгосон. Энэ бол  мэдээж улс төрийн шалтгаан байсан. Ц.Оюунбаатар гишүүний хувьд жагсаалтын хамгийн сүүлд эрэмблэгдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байгаа. Түүний хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр хэрэгжиж, халдашгүй дархан эрх нь үүссэн.

6

Тийм болохоор халдашгүй дархан эрх нь үүссэн гишүүнийг өөр Н.Энхбаяр даргаар  сольж, УИХ-д оруулна гэсэн албан ёсны яриа байхгүй. Ц.Оюунбаатар гишүүн нэгэнт сонгогдсон учраас өөрөө сайн дураараа татгалзах юм уу, өөр бусад шалтгаанаар тодорхой хуулийн заалтад нийцүүлэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх гэдгээс өөр хууль үйлчлэхгүй. Тийм болохоор Н.Энхбаяр даргыг Ц.Оюунбаатар гишүүнээр сольж УИХ-д нэр дэвшүүлнэ гэдэг нь худал яриа” гэв.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Билэгт:
Наад энхбаярт чинь авилгалын загалмайлсан эцэг гэсэн л нэр хүнд байгаа даа хи хи хи хи
2013-09-01
zochin:
KHUdlaa ENKHBAYARIIN Ner khundiig unagaakh gesen gutgeleg l baigaa biz.
2013-08-28
БО-г хамгаалагч:
ЭНЭ Г.Шийлэгдамба чинь
2013-08-27