Сирийн агаарын хилийг хамгаална
Ирак Сирид ямар нэг улсыг байлдааны арга хэмжээ авахуулахгүйн тулд агаарын хилийг нь хамгаалалтад авч хаалаа. Тус улсын ерөнхий сайд Нури аль-Маликигийн албан ёсны төлөөлөгч “Манай хөршид агаарын цохилт өгөхийн эсрэг байна” гэж мэдэгджээ.
Израилийн армийн өндөр албан тушаалтан Сирид цохилт өгөх тушаал хүлээж байгааг онцолсон бол Европын холбоо АНУ, Их Британи анхны цохилтоо хаанаа өгөхөө хүртэл тодорхойлсон гэж мэдэгдлээ.
Ийнхүү дэлхий ертөнц Сириэс болж дахиад хоёр хуваагдахад бэлэн болоод байна. Нэг талд нь Америк тэргүүтэй улс, нөгөө талд нь ОХУ, Хятад, Турк, Ирак гэхчлэн бас нэг эвсэл үүсэхэд гайхах зүйлгүй болоод байна.
Одоо зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Нэг талын шийдвэр олон улсын эрх зүйн актын бүдүүлэг алдаа болно. Барууныхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Башар Асад ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн нотолгоо гаргаж өгөөгүй” гэж онцлон хэлсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ