АНУ, Их Британи, Канад улсууд Ираны эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байгаа.
Үүнийг ОХУ эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Ираны эсрэг хориг арга хэмжээ нь олон улсын эрхэнд үл нийцсэн арга хэмжээ болж байна хэмээн Орос улс үзжээ.
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн мэдэгдэж буйгаар Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон ийм арга хэмжээ нь Тегерантай нааштай яриа хэлцэл тогтооход саад болж буйг тэмдэглэсэн байна.