
Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын тушаалаар тус улсын армийн анги нэгтгэлүүд Сирийн чөлөөт армийн цэргүүд болон сөрөг хүчнийхний сайн дурынхантай тулалдсаар байгаа билээ.
Өчигдөр Арабын лигийн орнууд Хятад болон ОХУ-ыг Башар Ассадад зэвсэг нийлүүлсээр байгааг шүүмжилсэн.
Тэгвэл өнөөдөр Сирийн ерөнхийлөгч мэдэгдэл гаргаж тус улсын дотоодод хөндлөнгөөс оролцож сөрөг хүчнийхэн нэртэй эсэргүү хүчнийхэнд зэвсэг нийлүүлж байгаагаа зосоохыг гадаадын орнуудаас шаардлаа.
Ялангуяа Турк улсыг Башар Ассад хүчтэй шүүмжилсэн байна. Туркийн талаас Сирийн хойд хилээр хууль бусаар нэвтэрч Сирийн чөлөөт арми болон сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлж байгаа хэмээн Сирийн ерөнхийлөгч хардаж байна. Ажиглагчид ч үүнийг ортой хэмээн үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ