Чанаргүй зээл 0.2 хувиар өсчээ

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өнгөрсөн сард 6 дугаар сарынхаас 5.9 хувь буюу 509.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн жилийн өмнөхөөс 41.8 хувь буюу 2689.2 тэрбум төгрөгөөр өсчээ. 7дугаар сарын байдлаар хадгаламжийн байгууллагаас олгосон зээлийн хэмжээ 9117.7 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгж хувиар буурч жилийн 17.3 хувь, гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар буурч жилийн 12.8 хувь болжээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ