Соня Гандиг парламентын танхимаас эмнэлэг рүү авч явжээ

Соня Ганди 1946 онд Италид төрсөн. 1965 онд англи хэлний курст Кембрижид суралцаж байхдаа ирээдүйн нөхөр Ражив Гандитай танилцсан. 1968 онд даруухан хурим хийснийхээ дараа хадам эх Индира Гандигийн гэрт амьдрах болжээ.
Түүний нөхрийг 1991 онд хороосны дараа Конгресс намаас улстөрд орон санал тавьсан ч татгалзсаар байсан ч 1998 онд улстөрийн карьераа эхэлсэн. Сөрөг хүчнийхэн түүнийг Энэтхэгт төрөөгүй, 15 жил энэтхэг хүнтэй ханилсан ч иргэншлээс татгалзсан. Хинди хэл муу мэддэг зэргээр шүүмжилж байв.
Тэрбээр 1999 онд сөрөг хүчний тэргүүнээр ажиллаж 2001 онд Энэтхэгийн Үндэсний конгресс нам ялалт байгуулснаар ерөнхий сайдад нэр дэвших болсон билээ. Гэсэн ч өргөн олныг хамарсан кампанит ажил зохиогдож гадаадын хүнээр ерөнхий сайд болгохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан тул Соня Ганди Манмохан Сингхт санал тавьснаар ерөнхий сайдын асуудал шийдэгдсэн юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ