Ц.Туяа батлан даалтад гарах хүсэлт гаргажээ
Өнгөрсөн сарын эхээр Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг олон удаа хутгалж хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн сэжигтэн Ц.Туяа өдгөө Цагдан хорих төвд 461-р ангид хоригдож байна.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарах хүсэлт гаргажээ. Тодруулбал, сэжигтэн Ц.Туяа хийсэн хэрэгтээ өмгөөллийн үйлчилгээ авахаар өмгөөлөгч авсан бөгөөд шүүх хурал болтол батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт тавьсан байна. Гэвч түүний "нялх хүүхэдтэй тул гадуур байж байгаад хуралд оролцоё" гэсэн хүсэлтийг прокурор хүлээж авахгүй гэсэн хариуг түүний өмгөөлөгчид өгчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ