Хүний наймаанд өртсөн охидыг эх оронд нь ирүүллээ

img

Эрүүгийн цагдаагийн газраас монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д зардаг байсан бүлэг этгээдийг олж илрүүлжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байжээ. Ингэхдээ “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн зараар охидыг хуурч мэхлэн, улмаар Бээжин хотод аваачин хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байсан аж. Одоогийн байдлаар хохирогчоор тогтоогдсон 10 охиныг эх оронд нь авчраад байгаа юм байна. Хэргийг УМБГ-ынхан шалгаж, бусад нуугдмал хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
eruugiin tsagdaagiin gazriihandaa bayr hurgey
2013-08-27
huulich:
ene hereg tsaashaa huuliin daguu yavaad hereten shiitguuleesei shuugch prokuror naraa
2013-08-27
hvnii naimaa:
hytdad undur tsalin ajil gj yu bdag ym ohidoo bolgoomjt blda
2013-08-27
snooker:
Энд манай нийгмийн амьдралын хэв маяг их нөлөө болж байна. Ихэнх охид нь өндөр цалинтай ажил хийнэ гэж яваад хүний наймаанд өртсөн байгаа биз дээ.. Монголчуудаа ажил хийж сурах сан, мэдлэг боловсролтой болж орлоготой болох сон доо... Бүгд л хэдэн УИХ гарчихсан гарууд шиг хурдхан их мөнгөтэй болно гэсэн мөрөөдлийн хүслээ хаяад ажилах хэрэгтэй гэж бодогдох юм даа
2013-08-27
зочин:
Ингэж илрүүлсэн хэргүүдээ зөв шийдвэрлэх чадвартай шүүгч, прокурор нараа мэргэшүүлж ажлуулахгүй бол өчнөөн хүн ял завшиж, ядарсан охид хохирч байгааг анхаарч бодьтой ажил хийгээсэй.
2013-08-27
oorsdiig n zaraach:
muu lalaruudiig ed erhtniig n zarj mongo bolgood hohirliig n baragduul.ner toriig n niited zarlaad tumnii shivshig bolgoh heregtei bnaa.hunii naimaachid bol aluuchdaas ch ayultai.hun hunee zarna gedeg chin yu be?chono ch chonoo baridagui bizdee.
2013-08-27