Ж.Тимберлейк MTV-ийн нэр хүндтэй шагналыг авав

img

Дуучин Жастин Тимберлейк  жил бүрийн хөгжмийн наадмын  гол шагналын эзэн болжээ. Тэрбээр “Оны шилдэг видео” шагналыг “Mirrors” дууны клипээрээ хүртсэн байна. Мөн “'N Sync” хамтлагийн найзуудынхаа хамт хуучны хит дуунуудаасаа дуулжээ.

MTV Video Music Awards-ын 30 дахь жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нью-Йоркийн  “Barclays” спорт цогцолборын төвд болсон байна.

“Шилдэг эмэгтэй дуучны видео”-г Тейлор Свифт, эрэгтэй дуучныхыг Бруно Марс,  “Шилдэг поп видео” Селена Гомесын “Come and Get It” хүртжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ