
Баян-Өлгий аймагт гарсан шүлхийн голомт Сагсай сумын Даян, Алтай сумын Хар ус нуур хэмээх газар байгаа аж. Хамгийн сүүлд уг өвчнөөр өвчилсөн үхэр Хар ус нуураас олдож устгалд оруулжээ. Мөн 2-р ээлжийн вакциныг тарьж дууссан бөгөөд шүлхийн халдвар саармагжиж байгаа аж. Хяналтын постууд өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс зарим хяналтын постуудыг буулгахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ