Машины дугаараа сольж зүүсэн жолооч нарын эрхийг хасчээ
Өчигдөр ЗЦГ-т зам тээвэр осол хэргийн 253 дуудлага хүлээн авчээ. Тэдний дунд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолооч байсан аж. Мөн Нийслэлийн Засаг даргын А\782 тоот захирамжийг зөрчиж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан жолооч нэлээдгүй байжээ. Тодруулбал, хотын замын хөдөлгөөнийг бууруулах зорилготойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, тээврийн хэрэгслийг тэгш сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Дугаарын хязгаарлалтай холбоотойгоор жолооч нар бусдын улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил 20 бүртгэгдсэн байна. Иймд дээрх зөрчил гаргаж буй жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ЗХТХ-ийн 25-5д заасан заалтаар 2 жил хүртэл хугацаагаар хасах арга хэмжээ авчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ