Соёлын үйлчилгээний газрууд үнийн ялгаваргүй үйлчилнэ

img

Манай улсын соёлын үйлчилгээний байгууллагууд гадаад, дотоодын иргэдэд үнийн ялгаваргүй үйлчлэхээр боллоо.

Энэ онд Соёл спорт, аялал жуучлалын сайдын тушаалаар ажлын хэсэг гарч төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдийн гадаад, дотоодын иргэн, жуулчдад ялгаваргүй үнээр үйлчилж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

.

Эдгээр байгууллага нь 2003 онд тухайн үеийн БСШУ-ны сайд байсан А.Цанжидын баталсан төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын үзвэр, үйлчилгээий жишиг үнийн тушаалыг мөрдөж ажиллах ёстой юм байна. Гэтэл энэхүү тушаал нь 10 жилийн турш мөрдөгдөөгүй аж. Тус тушаалд гадаад дотоод иргэнд үйлчлэх үнийг ялгаваргүйгээр тогтоож өгсөн байжээ. Тухайлбал театр болон чуулгууд насанд хүрэгчдэд 5-8 мянга, хүүхдэд 1-3 гурван мянган төгрөгөөр үйлчлэх бол Улсын цирк, филармони мөн адил 5-8 мянга, хүүхдэд 500-1000 төгрөг, Улсын хүүхэлдэйн театр насанд хүрэгчдэд 1-3 мянга, хүүхдэд 500-1000 төгрөг, Улсын музей, галлерей 1000-2500 төгрөг, хүүхдэд 100-500 төгрөгийн үнэ ханштай үйлчлэхээр заасан байжээ.

6

Харин  энэ удаагийн тушаалаар үзвэр үйлчилгээний үнийг тухайн байгууллагууд өөрсдөө тогтоохоор заасан бөгөөд хамгийн гол нь гадаад, дотоод иргэнийг ялгаварлаж болохгүй гэдгийг ССАЖЯамны Төрийн захиргаа уирдлагын газрын дарга Н.Энхтүвшин онцолж байлаа. Мөн уг үнийн ялгаатай байдлаас болж манай яаманд гадаадын жуулчдаас гомдол санал ирж байна. Энэ нь аялал жуучлалыг тэргүүлэх салбар болгохоор зорьж байгаа үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлсэн юм.

6

Шалгалтын явцад дээрх тушаалыг зөрчиж, гадаадын иргэн, жуулчдад өндөр үнээр үйлчилдэг байсан зөрчлүүдийг илрүүлж холбогдох арга хэмжээг нь авчээ.

Тухайлбал, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал Г.Цоггэрэлд арга хэмжээ авсан байна. Тэрээр хэлэхдээ “Би энэхүү албан тушаалд томилогдоод 1,5 жил болж байна. Энэ хугацаанд өмнөх тушаалыг эргэж хараагүй маань буруу зүйл болжээ. Манай байгууллага бол гадаадын жуулчдад Монгол орны нүүр царайг илэрхийлж байдаг. Тэр утгаараа гадаадын жуулчдад 25 мянга, монгол иргэддээ 10 мянган төгрөгөөр тоглодог. Мөн гадаад хүүхдэд зургаан мянга, монгол хүүхдэд гурван мянган төгрөгөөр үзвэрээ үзүүлдэг байсан. Харин одооноос эхлээд гадаад, дотоодын иргэдийг ялгаварлахгүйгээр үзвэрийн суудлаасаа шалтгаалан үнээ тогтооно. 1-4 дүгээр эгнээ 25 мянга, 4-5 дугаар эгнээ 20 мянга, түүнээс хойш 15 мянга гэх мэт үнээр үйлчлэхээр болж байгаа” гэлээ.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyungereld:
oyungerel nuhurtuu l taaruulj um hiij bx um
2013-08-28
ловорт:
Зөв.тийм бх ёстой.ганданг яах вэ.гадаадын хүн харвал дайраад л тасалбар өгөөд.их бүдүүлэг аймаар бдг шүү. Бие засах өрөөны үнэ бна.бүх театрууд жорлонгын үнэ нэхнэ. Үүнийг яах вэ.дарга нараа.
2013-08-27