Цахилгаан тээврийнхэн мөнгө угааж байна гэв
Нийслэлийн хэмжээний зам засварын ажлыг эрчимжүүлж байгаатай холбогдуулан автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.
6
Ингэснээр замын түгжрэл багассан ч давхар мөнгө угаах үйлдэл гарч байна гэж Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгийн хэлж буйгаар Цахилгаан тээвэр компанийн удирдлага цаг үеийн байдлыг ашиглан нийслэлийн зарим нэг нөхөдтэй хамтран мөнгө угааж байна.
6
Дугаарын хязгаарлалтын сургаар троллейбус ашигтай, үнэгүй явна. Иргэдийнхээ төлөө гэсэн сайхан сурталчилгаа хийж нийслэлийн төсвөөс зардлаа илүү шийдүүлж, мөнгө угааж байна. Өчигдөр 7.30 цагаас троллейбусны шугам тасрахад нөгөө үнэгүй гэсэн троллейбуснууд зогссон. Цахилгаан тээвэр компанийн захирал Жаргалсайхан дуобус, монбус үйлдвэрлэнэ гэж улсаас их хэмжээний мөнгө аваад байдаг. Өнөөдөр дугаарын хязгаарлалтыг далимдуулан өдөртөө 2-3 саяын орлогтой байдаг троллейбусныхан нэг өдрийн 10 сая төгрөгийг нийслэлээс авч байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, чанарыг ганц троллейбус үнэгүй яваад сайжруулахгүй. Гол нь иргэдэд хүрээмжтэй, өрсөлдөөний хуулийг зөрчихгүйгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гарц байгаа.
f
Тодруулбал, өнөөдөр олон автобус нэг шугаманд давхцаж явж байгаа. Үүнийг болиулаад дамждаг болгочих хэрэгтэй. Иргэд хотын захаас төв рүү ажилдаа ирэхдээ түгжрэлгүй замаар 1-2 минутын зайтай зорчих автобусаар дамжаад богино хугацаанд ирэх боломж байна. Энэ нь газар дээрх метро зураглал юм. Манай холбооноос энэ зураглалыг техник, эдийн засгийн тооцоог нь хийчихсэн.
h
Мэдээж олон дамжаад ирэхээр өнөөдрийн тарифаар иргэд үйлчлүүлж чадахгүй. Тэгэхээр эхний ээлжинд үнэ төлбөргүй явуулна. Дараа нь цахим хэлбэрт шилжихээр нь маш бага тарифаар үйлчлүүлсэн хүн бүхэн мөнгө төлдөг болчихвол түгжрэл, нийтийн тээвэр орлогын төлөө хөөцөлдөхгүй, эдийн засгийн асар их үр ашиг гарч ирнэ” гэлээ.
y
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ