МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал хойшилжээ
“Дайны эрсдлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас шүүх хурал хойшиллоо.
Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол байсан юм.
Учир нь анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ