Мадонна “Форбс”-ын рейтингийг тэргүүлэв
Энэ оны хамгийн өндөр өртөгтэй оддыг дуучин Мадонна тэргүүллээ. Мадонна өнгөрсөн жилийн зургадугаар сараас жилийн хугацаанд 125 сая ам.долларын орлого олжээ. Удаах байрт найруулагч Стивен Спилберг 100, Ховард Стерн, Саймон Коуэлл гуравдугаар байрыг 95 сая ам.долларын орлогоор гуравдугаар байрыг хуваан эзэлжээ.
Өнгөрсөн жил нэр хүндтэй сэтгүүлийн рейтингийг Америкийн телевизийн супер од Опра Уинфри 165 сая ам.долларын орлогоор тэргүүлж байв. Опра энэ хамгийн нөлөө бүхий одыг манлайлсан юм.
Эхний аравт, рок хөгжимчин Жон Бон Жови, теннисчин Рожер Федеррер, кантри дуучин Тэйлор Свифт, дуучин Жастин Бибер, телевизийн хөтлөгч Эллен Дедеженерс оржээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ