
Италийн шүтээн болсон бүсгүйчүүдийн нэг Моника Белуччи нөхрөөсөө салж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж эхэллээ. Моника Белуччигийн төлөөлөгч энэ тухай мэдэгдсэн байна. Жүжигчин бүсгүй одоо Сербид найруулагч Эмир Кустурицын киноны зураг авалттай байгаа юм.
Хосууд юуны учир салах болсон нь тодорхойгүй байгаа ч Францын жүжигчин Венсан Кассел эхнэрээ араар нь тавьсан байх магадлал өндөр аж.
Тэд 1999 онд гэрлэсэн.. Найм, хоёр настай хоёр охинтой.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ