Тариалсан талбайн 75 хувь нь онц, сайн үнэлгээ авчээ

6
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж, 12 аймгийн 265 мянган га улаанбуудайн талбайг хамруулахад нийт тариалсан талбайн 75.2 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ. Хавар 5, 6 дугаар саруудад нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар саруудад бороо үргэлжлэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа аж. Одоогоор нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ орсон байна. Иймээс цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтойг тариаланчид хэлжээ. Хэрвээ цаг агаар гайгүй бол энэ жил дотоодынхоо буудай болон төмсний хэрэгцээг 100 хувь хангах юм байна.
6
Энэ онд улсын хэмжээгээр 293.4 мянган га-д үр тариа тариалсанаас 276.6 мянган га-д буудай тариалжээ. Мөн 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ