Цаг агаараас үүдэн ургац хураалтаа эрчимжүүлэхийг анхааруулав

Ургацын урьдчилсан балансаар энэ жилийн хувьд үр тарианы болц жигд бус, өнгөрсөн жилүүдийнхээс 5-8 хоногоор хожуу байгааг харгалзан нийт талбайн 50-60 орчим хувьд ангилан хадалт хийхээр төлөвлөж, техникийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байгаа аж. Мөн үтрэм дээр нойтон тариа бууж, цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж болзошгүй байгааг анхаарч үтрэмийн техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн хүчнийхээ тооцоог гарган БХЯ, БШУЯ-д санал тавьж ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх, ургац хураалтад шаардагдах 6 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллах тухайгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ