Эдийн засгийн форумд оролцогчдыг 22 хүртэл бүртгэнэ

img

Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг зохион байгуулах хорооноос 2011 оны 1-р сарын 5-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Форумыг 2011 оны 2 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд  “Хөгжилд хамтдаа”  уриан дор зохион байгуулагдах аж. Форумын үеэр доорх сэдвүүдийг хэлэлцүүлэх юм байна. 1.    Хүний хөгжил (Боловсрол, ажлын байр) •    Боловсрол •    Ажлын байр, хөдөлмөр эрхлэлт •    Гэр бүлийн үнэт зүйлс 2.    Хөгжлийн бодлого ба өрсөлдөх чадвар •    Хөгжлийн загвар, төлөвлөлт (хүнд өгөөжтэй өсөлт) •    Өрсөлдөх чадварыг хэмжих нь •    Эдийн засгийн төрөлжилт: Кластр, Инноваци 3.    Засаглал •    Төрийн байгууллагын үр ашиг, хариуцлага, ил тод байдал •    Хувийн хэвшил ба мэргэжлийн холбоодын засаглал, чадавхи •    Либеральчлал, Төрийн зохицуулалт ба Эрсдлийн удирдлага 4.    Дэд Бүтэц •    Төр, хувийн хэвшлийн түншлэл •    Санхүүжилт (зам, байгууламж, орон сууц) •    Хотжилт, төвлөрөлийг сааруулах ба бүсчилсэн хөгжил Оролцогчдыг  2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл бүртгэх бөгөөд  2011 оны 2 дугаар сарын 1-ны дотор оролцох боломжтой эсэх талаар хариу өгөх юм байна. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ