Багш нар ёс зүйн зөвлөлтэй болно

img

Нийслэлийн багш нарын бага хурал “Хүүхэд бүрийн хөгжил боловсролын байгууллагын бие даасан байдал” сэдвийн дор зохион болж байна. Энэ удаагийн хурлаар 2013-2014 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг танилцуулах бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах юм.

Тус бага хуралд БШУ-ны удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, Боловсролын хэлтсийн удирдлагуудын хамт болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр БШУ-ны сайдын 41 дүгээр тушаалын дагуу 9-11 хүний бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн зөвлөл”-ийг нийслэлд байгуулж, үйл ажиллагааны чиглэл, дүрэм, журмаа батлах  гэнэ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн оны 10 дугаар сараас хэрэгжсэн “Ангийн номын сан” төслийн хаалт болно. Энэхүү үйл ажиллагаа нь  улсын хэмжээнд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд 1,3 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авсан 172 нэр төрлийн 226032 ширхэг сурах бичгийг номын санд хуваарилсан байгааг  хүлээлгэж өгөх юм.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ