Тэ Жангум Монголын түүх дурсгалыг сонирхолоо
Уржигдар буюу энэ сарын 25-нд “Тэ Жангум” киногоороо алдаршсан Солонгосын алдарт жүжигчин Ли Ен Э Монголд ирсэн юм. Тэрээр Монголд хорхог, боодог, борви тойгны шөл гэх мэт Монголын уламжлалт хоолны талаар баримтат кинонд тоглохоор иржээ. Солонгосын “SBS” сувгийнхан “Үндэсний уламжлалт хоол” хэмээх нэртэй баримтат киног хийж байгаа бөгөөд өчигдөр тэд Хүй долоон худагт киноныхоо зураг авалтыг эхлүүлсэн байна. Харин тэрбээр өнөөдөр Үндэсний түүхийн музей, Богд хааны музей зэргийг үзэж сонирхосон юм.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ