
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн 8 замаас 2 замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээжээ. Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэлсэн байна. Гранд плазагийн уулзварыг “Эн Эн Ти Эйн” ХХК, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 замыг “Эко тогтол” ХХК гүйцэтгэжээ.
Түүнээс гадна Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн замын ажил үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ