Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвтэй болно

img

Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлан, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийн эхлэл болгож Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төв барих зураг төсвийн ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулахаар дэлгэрэнгүй жагсаалт хүлээн авч байгаа аж.

э

Учир нь уг зургийг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу хийснээрээ ирэх жилийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусгайлан зориулсан тал бүрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх төвүүд дүүрэг бүрт нээгдэх юм байна.

ж

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн харьяа дүүргийнхээ асрах, хөгжүүлэх төвд хандан, дохионы хэл сурах,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалтыг тогтмол явуулна. Мөн сэргээн засах үйлчилгээг уламжлалт ба орчин үеийн аргаар хийхээс гадна зарим иргэдийг түр байрлуулан асрамжлах үйлчилгээг энэ төвүүд гүйцэтгэхээр төлөвлөсөн аж.

а

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ