Хэргийн түүхийг нягтлан үзэж байна

img

  “Лхүмбийн хэрэг-80 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хэнтий аймгийн төвд өнөөдөр болж байна.Энэ арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээн цагаатгах, дурсгалыг мөнхжүүлэх талаар хийж буй ажлаас танилцуулахын зэрэгцээ  тэртээх 80 жилийн өмнөх “Лхүмбийн хэрэг”-ийн учир шалтгаан, түүнд буриад монголчууд, цэргийн албан хаагчид  Дотоодыг хамгаалах газар хэрхэн өртөж хэлмэгдсэн  улмаар энэ хэргийн түүхийг нягтлан үзэх ажээ.   Мөн хурлын хүрээнд  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байгаад улс төрийн зохиомол хэргээр хэлмэгдсэн Жамбын Лхүмбийн нийгэм, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой баримт түүнчлэн Зөвлөлт, Оросын түүх бичлэгт “Лхүмбийн хэрэг”-ийн асуудал хэрхэн тусгагдсан талаар илтгэл тавихаар хурлын хөтөлбөрт тусгагдсан байна. “Хувьсгалын эсэргүү японы тагнуул” гэсэн ял тулгаж  “Лхүмбийн хэрэг”ийн гурван салбарын толгойлогч, гишүүд хэмээн 2500 хүний нэрийг гаргаснаас 500 гаруй хүнийг баривчлан түүнээс 317 хүнийг шүүн тасалж, 56 хүнд буудан алах ял, 200 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих, нэг хүнд нутаг заах ял оногдуулан шийтгэж байжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lhumbiin hoid dur:
Heregt holbogdson buh humuus byrhnii orond moriloh boltugai. Ene 80 jiliin omnoh ch duurch. Odoonii sajhnii Enhbayariin hereg gegch helmegduuleltiig jah gej baina.
2013-08-28
одон:
Лхүмбийн хэрэгт хамрагдаж цаазлуулсан хүний тоо харин бага байна.гэндэн дэмид нарын ч бүр олон байх шүү. Одоо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн бүх шалтгааныг тайлбарласан ном гаргах хэрэгтэй
2013-08-28