Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо
Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108.3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо.
н
45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд энэ өдөр хүлээлгэн өгч байгаа аж. “Нейшнл девелопер”, “Шинжиан Бейшн зам гүүрийн барилга” ХХК-ийн хамт олон замын ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ.
а
Энэхүү зам нь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын эхлэл бөгөөд далан сувгийн ажил хийгдэж байгаа. Ирэх онд Говь-Алтай аймаг нийслэл хоттой авто замаар холбогдох аж.
н
Энэ үеэр ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ есдүгээр сарын 5-нд Дорноговийн замыг хүлээж авна. Энэчлэн энэ ондоо багтаж 6 аймаг хатуу хучилттай замаар холбогдоно” хэмээн онцолсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Баянхонгор аймаг дахь томилолт үргэлжилж байна.
х
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ