Нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ
Өнөө маргаашдаа нутггийн зүүн хагаст бороо үргэлжлэн орно. Цаашдаа энэ сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд Алтайн салбар уулсаар, 9-р сарын 1-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ