Шон Коннери мартах өвчтэй болжээ
Холливудын нэрт жүжигчин Шон Коннери ой тогтоолтоо алдах өвчнөөр шаналах болжээ. Жеймс Бондын шилдэг дүрийг бүтээсэн түүнд альцгеймерийн өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж. Тэрбээр саяхан 83 нас хүрсэн. Түүний эхнэр нөхрөө гудамжинд ч ганцааранг нь гаргахаас эмээх болжээ.
Шон Коннери 70 гаруй киноны гол дүрд тоглож, 1988 онд “Оскар”-ын шагнал хүртэж байв. 1989 онд 59 нас хүрэхэд Америкийн “People” түүнийг хамгийн дур булаам эрээр нэрлэж байжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ