“Фонтерра” компанийн шар сүүний бэлдмэлийг манай улс импортлоогүй

img

Шинэ Зеланд улсын “Фонтерра” компанид үйлдвэрлэсэн “WPC80” кодтой шар сүү болон манай улсад орж ирсэн хатаамал сүүгээр хийсэн бүтээгдэхүүнд  Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл урт хугацааны тандалт, хяналт хийжээ.

6

Шалтгалтаар Шинэ Зеланд улсын “Фонтерра” компанид үйлдвэрлэсэн “WPC80” кодтой шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, ундны сүү болон бүх төрлийн бүтээгдэхүүнийг  манай улс импортлоогүй байна. Үүнээс гадна тус компаниас импортоор хатаамал буюу хуурай сүү оруулж ирэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “АПУ”, Витафит-Инвест”, “Тесо” гэх гурван компанид шалгалт хийхэд нян илрээгүй байна.

6

 “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 16 худалдааны төвд Герман, Дани, Нидерланд, Япон, Солонгос, Малайз, ОХУ, Голландаас импортлосон 37 төрлийн бүтээгдэхүүн болон БНХАУ-аас “Цаст фүүдс” ХХК-ны оруулж ирдэг савласан хүүхдийн сүү, каш, йогурт, хатаамал сүү, ариутгасан сүү зэрэг 48 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан дүнгээс үзэхэд Clostridium botulinum  нян илрээгүй. MNS 6308:2012 хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартын шаардлагыг хангаж байсан” гэж албаны хүн мэдэгдлээ.

6

Мөн “Фонтерра” үйлдвэрийн бүтээгдэхүүн нь ботулизмын үүсгэгчээр бохирдсон, лакоферринд нитратын хэмжээ стандартаас өндөр байгаа зэрэг эрсдэлтэй мэдээллүүд олон улсын сайтуудаар ойр ойрхон мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн орноос гаралтай импортын сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдийг байнга лабораторийн шинжилгээнд хамруулан чанар аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, болзошгүй эрсдлээс байнга урьдчилан сэргийлж ажиллаж байгааг МХЕГ-аас мэдэгдэж байна.

Б.Будхүү 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ