Каддафийн хүүг шүүнэ
Ливийн дарангуйлагч асан Муамар Каддафийн хүү Сейф аль-Исламыг энэ сарын 19-нд Триполид шүүх ажиллагаа эхэлнэ. Каддафийн хүүг босогчид 2011 оны 11 дүгээр сард Ливийн өмнөд хэсгээс баривчилсан юм. Босогчид түүнийг барьцаалж одоо хүртэл нийслэл рүү шилжүүлэхээс татгалзаад байгаа аж.
Сейф аль-Исламыг Ливийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт нь буруутгаж байгаа юм. Мөн Олон улсын эрүүгийн шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж Гаагад шилжүүлэхийг шаардаад байгаа юм. Харин Ливийн эрх баригчид эх оронд нь шүүх шаардлагатай хэмээн Гаагад шилжүүлэхээс эрс татгалзжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ