Онгоцны билетээ торгуульгүй буцаах боломжтой болжээ
ШӨХТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга О.Магнай онгоцны билеттэй холбоотой асуудалд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, орон нутгийн нислэгт билет авсан зорчигч 24 цагийн дотор билетээ буцаавал торгуульгүй буцааж байхаар болжээ.
Учир нь урьд өмнө нь зорчигч билетээ буцаах байсан бол 25-30 хувийн торгууль төлдөг байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ