Төв зам дагуу таксинд суухыг хориглоно

6
-Таксины үнийг нэмэх болсон нь иргэдэд нэлээд хүнд тусаж байна. Үнийг нэмэхгүй байх арга хэмжээ авч болоогүй юм уу?
-Одоогийн таксины үнэ одоогоос 5-6 жилийн өмнө тогтсон үнэ. Тухайн үед бензен 900 төгрөг байсан. Үүнийг одоо болтол хадгалж, барьж ирсэн. Харин одоо иргэдэд аюулгүй байдал, эрүүл ахуй, зөв боловсон үйлчилгээг хүргэх үүднээс зайлшгүй үнэ тарифийг нэмэх шаардлагатай болсон.
6
-Нийслэлд гурванхан такси зогсоол бий. Энэ хүрэлцээтэй гэж үү?
-Дахин найман такси зогсоол барихаар төлөвлөсөн. Энэ ажил “Гудамж” төслийн хүрээнд хийгдэнэ. Тухайлбал, Төв номын сан, Капитрон банк, ТБД-андууд, Төмөр замын дээд сургууль, Цамбагарав, Цэргийн эмнэлэг, Нарны замын Миний дэлгүүрийн дэргэд, Бөхийн өргөө, КТМС, Их дэлгүүр зэрэг газруудад такси зогсоол барина. Нэг зогсоолд 7-8 машин зогсох боломжтой. Хамгийн гол нь иргэд Энхтайваны өргөн чөлөө буюу нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнээс такси барих оролдлого хийхгүй байх хэрэгтэй. Иргэд такси зогсоол дээр очиж үйлчлүүлэх нь хэн хэндээ чирэгдэл үүсгэхгүй.
6
-“Халтуур”-ын таксийг шахаж, үйлчилгээний таксинуудынхаа үнийг нэмсэн нь хэдхэн такси үйлчилгээний компаниудыг бодсон хэрэг биш үү?
-Хамгийн гол нь баталгаатай аюулгүй таксигаар иргэдэд үйлчлэхийн тулд тухайн такси компаниуд эдийн засгийн чадавхитай байх хэрэгтэй. Одоо такси компаниуд “тоолуураа” ч авч чадах чадамжгүй байна.
6
-Өнгөрсөн онд такси компаниудын 700 гаруй жолоочоос шалгалт авахад, тэнцсэн жолооч тун цөөн байсан. Одоо такси компаниудын жолооч нар сарын дотор сайжрах уу?
- Такси компаниуд жолоочдоо мэргэшсэн байх ёстой гэх шаардлага тавьдаг. Мэргэшсэн сургалтыг Автотээврийн үндэсний төв дээр явуулж байгаа. Иймд улсын байцаагч нар мэргэшсэн байна уу, үгүй юу гэдгийг шалгаад зөвшөөрөл олгож байгаа.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ