Тангоны тэмцээнд ижил хүйстнүүд оролцжээ

img

Буэнос-Айрест болсон танго бүжгийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд анх удаа ижил хүйстнүүд хос болон оролцжээ. Гэсэн ч дээд шагналыг уламжлалт хос эзэлсэн байна. Хачирхалтай нь тангоны эх орон, ард түмнийх нь уламжлал болсон бүжгийн тэмцээнд ижил хүйстнүүд оролцож байгааг үзэгчид хэвийн хүлээж авчээ. Хуан Пабло Рамирес, Даниэль Аройо нарыг 1940-өөд оны хэв маягаар бүжиглэхэд халуун алга ташилтаар урамшуулж байсан гэнэ. 34 настай Рамирес, 18 настай Аройо нар ижил хүйстэн дөрвөн хосын нэг юм.

Энэ сарын 19-нд эхэлсэн олон улсын танго бүжгийн фестивальд 37 орны 556 хос оролцжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ