Улаанбаатар-Архангай чиглэлийн 129,6 км зам ашиглалтад орлоо

img

Архангай аймагт дөрвөн замын нээлт болсны эхнийх нь Хануйн гүүр- Халзан бүргэдэй чиглэлийн 59.9 км хатуу хучилттай зам байлаа. Уг замын ажлыг "Монроуд" компани хийж гүйцэтгэсэн бөгөөд 2009 онд замын ажлыг эхлүүлж байжээ. Их ажлын ард гарч чанартай, стандартын дагуу барьж гүйцэтгэсэн автозамыг ийнхүү улсын комисс хүлээн авсан юм. Үүний дараа Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 37.6 км замын нээлт Их тамир суманд боллоо. Энэхүү замын ажлыг "Хурдны зам" компани гүйцэтгэсэн байна. Мөн Цэцэрлэг-Цэцүүх чиглэлийн асфальт, бетонон хучилттай 2.2 км болон Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 129.6 км хатуу хучилттай замыг улсын төсвийн 35 орчим тэрбум төгрөгөөр барьсан байна. Ингэснээр зорчигчид Улаанбаатар хотоос Архангай аймаг хүртэл шороон замаар бус хатуу хучилттай замаар зорчиж эхэллээ. Манай улсын хувьд Засгийн газраас Монгол Улсын 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор болсон. Энэ ажлын хүрээнд аймгийн төвүүдийг холбох хатуу хучилттай замын ажлыг хийсээр байгаа нь энэ юм. Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 3000 гаруй км авто зам байгаа. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км авто зам ашиглалтад орж байна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн автозам болж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлээд баруун аймгуудыг холбох ажил үргэлжилнэ. 2008 онд Засгийн газар байгуулагдаж 2010 онд бүх аймгуудыг автозамаар холбох ажлыг идэвхжүүлсэн. Үүний өмнө Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажил амжилттай явагдаж байна. Түүний үргэлжлэл л энэ болж байна. Ирэх жилийн хувьд Баян-хонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км автозам ашиглалтад орно. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам ашиглалтад орно. Харин зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turgen shuurhai baga huutei zeel olgono utas 95354494
2012-01-08
Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 3000 гаруй км авто зам байгаа. gej. mon aguu shuu ene setguulch
2011-11-24
showddag garuud shuu zam teevriin said ni bhad lboloo bizdee. oorsdoo baritsan yum shig ungutei uudtei yum bolj bgaa gazar bur daldagnaj guildeed oorsdiigoo hamaatai bolgoh geed, orovdoltei amitad
2011-11-23
Ter gishuudiinh ni nuuts company barisan yum bailgui dee... Tegeed ajilaa huleelgej ugdug yum baigaa biz dee
2011-11-23
Ulsiin tusviin munguur Arhangaid zam ashiglaltad orohod Ih hurliin gishuud tend uhsenee hiij daldaganaj bgaan. Ted nar bariad ugtsiimuu, esvel bariltsaj ugsiimuu...
2011-11-23
Abtomashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas\ 95099300 95909200
2011-11-23