Т.Ариунаагийн эд хөрөнгийг хураажээ
“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас саатуулсан ч гурав хоногийн дараа батлан даалтад гаргажээ. Харин өчигдөр орой түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Ариунаагийн унаж байсан автомашин болон бусад эд хөрөнгийг ШШГЕГ-аас хураан авсан байна.
Г.Буяндоржийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, орон даяар эрэн сурвалжилж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ