Түрээсгүй талбайд хичээлийн хэрэгсэл худалдаж байна

img

  Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан  дүүрэгт энэ сарын 22-оос эхлэн гарч байгаа бөгөөд нийтдээ 20 байршилд худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна.   “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа” Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт  “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд тус тус гарч байсан. Мөн Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төв, Чингэлтэй  дүүрэгт Урт цагааны өмнөх талбай, Сүхбаатар дүүрэгт Циркийн өмнөх талбай, Хүүхдийн ордон, Цэрэндоржийн хөшөө, Выставкийн өмнөх талбай, Хан-Уул дүүрэгт Мишээл худалдааны төвд нэмж хичээлийн хэрэгслийн худалдаа гарахаар болжээ.  Хичээлийн хэрэгслийн худалдаа эрхлэгчдээс талбайн ямар нэгэн хураамж аваагүй бөгөөд зөвхөн хог хаягдлын хураамж авч байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ