“Тэмүүжин кап” жудо бөхийн АШТ эхэллээ
МЖБХ, Тэмүүжин спортын сургалтын төв хамтран өсвөр, залуучуудын жудо бөхийн АШТ-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Улаан-Үд хотоос 4 тамирчин нэг дасгалжуулагчийн хамт ирж оролцож байна. Тэмүүжин кап 5 дахь жилдээ аваргаа шалгаруулах гэж байна. Тэмүүжин спортын сургалтын төвийн спорт танхимд эхэлсэн энэ удаагийн тэмцээнд олон тамирчид зодоглож байгаа нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг харуулж байлаа. Тэмцээний эхний барилдаан өнөөдөр 10 цагт эхэлсэн бол цомын эзэд маргааш тодорно.
Тэмүүжин кап өсвөр залуучуудын АШТ-д 28 байгууллагын 500 орчим тамирчид өрсөлдөж байна. Мөн хөдөө орон нутгаас Орхон, Дархан, Өвөрхангай, Говь-Алта зэрэг аймгаас 1-2 баг ирж оролцож байгаа юм. Тамирчид 19 насны ангилалд 20 жинд барилдаж байгаа. Өнөөдөр 11 жин, маргааш 9 жингийн барилдаан явагдсанаар тэмцээний аварга тамирчин, аварга баг тодрох юм. Харин тэмцээний шүүгчээр 20 хүн ажиллаж байгаа юм. Ерөнхий шүүгчээр Д.Энхбаатар ажиллаж байна.
А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ