Ким Чен Ирийн ач хүү Францад сурна

img

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн ач хүү 18 настай, Ким Хан Соль Францын Гаврын их сургуульд сурч  дээд боловсролтой болно. Тэрбээр Ким Чен Ирийн том хүү Ким Чен Намын хүү юм. Хан Соль өнгөрсөн хавар Боснид ахлах сургууль төгсгөсөн бөгөөд Францад үргэлжлүүлэн сурахаар шийдвэрлэжээ. Гаврийн сургуулийн төлөөлөгч Каролина Аллены хэлснээр тэрбээр “Европ-Ази” оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд суралцах аж.

Хан Солийн эцэг буюу Ким Чен Ирийн том хүү сүүлийн жилүүдэд цөллөгт шахам амьдарч байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр 2001 онд Японы Диснейлэндэд  хуурамч паспортоор үйлчлүүлэх гэж шуугиан тариад авсан билээ. Харин түүний хүү Ким Хан Соль Боснийн Мостар хотод сурч байхдаа ямар ч чимээ шуугианд өртөөгүй ч  цорын ганц удаа яриа өгсөн юм. Соль өвөөгөө дарангуйлагч хэмээн шуудхан хэлсэн билээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Zov bodoltoi hvv bn
2013-08-29