Хавдрын эсрэг аян Дорнод аймгаас эхэллээ
“Хавдрын эсрэг үндэсний аян-2013”- ийн нээлтийн ажиллагаа энэ сарын 19-25-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдаж, тус нутгийн ард иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэсэн байна. Мөн мэс заслын баг нэмэлтээр очин зарим яаралтай мэс ажилбаруудыг орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэх, сургалт зохион байгуулах зэрэг цогц ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
6
ХСҮТ-ийн Мэс заслын Клиникийн удирдагч, мэс заслын зөвлөх их эмч Я. Эрдэнэ-Очир ахлагчтай 10 эмчээс бүрдсэн баг бүрэлдэхүүн тус аймагт ажиллахдаа урьдчилсан байдлаар нийт 1481 иргэнийг үзлэг шинжилгэээнд хамруулж, 300 эсийн шинжилгээний дээж авснаас 2 элэгний хорт хавдар, 9 эмэгтэйчүүдийн байрлалын хортой хавдар, толгой хүзүүний байрлалтай 3 хавдар илрүүлэн онош нь батлагдсан байна. Хортой хавдрын 7 сэжигтэй оношийг тогтоосон бөгөөд ХСҮТ дээр нарийн шинжилгээнд оруулах юм байна.
r
ХСҮТ-ийн мэс заслын баг Дорнод аймгийн мэс заслын эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эрүү нүүрний мэс заслын эмч нартай хамтран 16 хагалгааг хийж гүйцэтгэсэн нь нэг талаар ажлын байран дээрх сургалт нөгөө талаар дээрх чиглэлээр ХСҮТ-д нэвтрүүлээд буй хорт хавдрын орчин үеийн мэс заслын хагалгааны арга техникийг зааж сургах ач холбогдолтой ажил болж буйг Дорнод аймгийн эмч мэргэжилтнүүд онцоллоо.
g
Толгой хүзүүний байрлалын хавдраас шүлс болон бамбай булчирхай, өөх, арьсны тосны булчирхайн хавдрын хагалгааг ХСҮТ-ийн ТХМЗ тасгийн эрхлэгч Г. Пүрэвдорж, ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, мэс заслын зөвлөх эмч Я. Эрдэнэ-Очир, мэс заслын их эмч Д.Мэргэн нар хөхний хорт хавдрыг авах төгс хагалгаа, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдрын хөнгөвчлөх хагалгаа, мөгөөрс болон ясны хоргүй хавдар авах хагалгаа, мөн ХСҮТ-ийн ЭМЗТасгийн эрхлэгч Э. Амарсана умайн хавдрын хэд хэдэн дурангийн хагалгаа хийснээс гадна Дорнод аймгийн БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран Монгол улсад саяхнаас шинээр нэвтрээд буй үтрээгээр хавдартай умайг авах хагалгааг орон нутагт анх удаа хийжээ.
dМөн түүнчлэн аяны хүрээнд Дорнод аймгийн БОЭТ-ийн 50 эмч мэргэжилтнүүдийг хавдрын оношлогоо эмчилгээний чиглэлээрх сургалтанд, ХААН Банкны салбар, тооцооны төвийн 30 гаруй ажилтныг сайн дурын эрүүл мэндийн ажилтнаар тус тус бэлтгэж, гарын авлага тараах материалаар хангасан байна.
g
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ