“Норовын намтар”-ын талаар мэдээлнэ

img

Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” хэмээх хошин, бэсрэг найраглал ирэх есдүгээр сарын 4-нд тайзны бүтээл болж, хүүхэд, багачуудтай уулзах гэж байна. Үүнтэй холбогдуулан  өнөөдөр 11.00 цагт УДЭТ-т хэвлэлийн хурал болно.

Жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бол Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч А.Төгсбаяр хөгжмийг нь бичжээ. Бэсрэг найраглалыг драмын жүжиг болгохдоо Норовын аав, ээж, найз нөхдийн дүрийг нэмсэн бөгөөд гол дүрд нь залуу жүжигчин Н.Бадарч тоглох аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ