Хүүгээ заазуурдсан эцгийн шүүх хурал болно
Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагт төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэйг шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, тэдний өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцохоор болжээ. Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна. Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч шүүгдэгч Н.Довжинсүрэнг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Сануулбал, өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ